МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
136 дугаар зүйл. Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх

136.1. Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийхийг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

136.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий тогтоол гарган прокуророор батлуулсны дараа холбогдох ажиллагаа явуулах ба хөндлөнгийн гэрчийг байлцуулна.

136.3. Энэ зүйлд заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол урьд гаргасан тогтоолыг хүчингүй болгоно.

Print