МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
141 дүгээр зүйл. Тэмдэглэлийн хуулбарыг гардуулан өгөх

141.1. Тэмдэглэлийн хуулбарыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, нэгжүүлсэн буюу эд хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээд, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгчийн аль нэгэнд заавал гардуулан өгч гарын үсэг зуруулна.

141.2. Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн орон байранд гүйцэтгэсэн бол тэмдэглэлийн хуулбарыг түүний зохих албан тушаалтанд заавал гардуулан өгч гарын үсэг зуруулна.

Print