МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
142 дугаар зүйл. Байцаалт явуулах газар, цаг хугацаа

142.1. Байцаалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж байгаа газарт явуулах ба шаардлагатай бол байцаагдаж байгаа этгээдийн байгаа газарт явуулж болно.

142.2. Байцаалтыг 4 цагаас илүүгүй хугацаагаар тасралтгүй явуулах ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол 1 цагийн завсарлага олгох бөгөөд нэг удаагийн байцаалт нийт 8 цагаас хэтэрч болохгүй.

Print