МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
143 дугаар зүйл. Байцаалтад дуудах

143.1. Гэрч, хохирогч, түүнчлэн гадуур байгаа сэжигтэн, яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна.

143.2. Зарлан дуудах хуудсанд хэнийг, ямар зорилгоор, хаана, хэзээ ирүүлэхээр дуудаж байгаа тухай дурдахаас гадна дуудсан хугацаанд ирээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна.

143.3. Зарлан дуудах хуудсыг дуудагдаж байгаа этгээдэд, тухайн этгээд байхгүй бол гэр бүлийнх нь насанд хүрсэн аль нэг гишүүнд, түүнийг байхгүй тохиолдолд сум, баг, хорооны Засаг дарга, албан байгууллагынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг авна.

143.4. Байцаагдах этгээдийг мэдээлэл, холбооны хэрэгслийг ашиглан дуудаж болно.

143.5. Байцаагдах этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд түүнийг энэ хуульд заасны дагуу албадан ирүүлнэ.

143.6. Цагдан хоригдсон этгээдийг байгаа газарт нь, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад ирүүлж байцаана.

143.7. Насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг эцэг, эх, түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудна.

Print