МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
147 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг байцаах журам

147.1. Гэрч, хохирогчийг байцаахдаа энэ хуулийн 144 дүгээр зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

147.2. Нэг хэрэгт дуудагдсан гэрч, хохирогчийг тус тусад нь байцаах ба өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна.

147.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулахын өмнө гэрч, хохирогчийн биеийн байцаалтыг шалгаж, түүнд эрх, үүргийг нь тайлбарлан, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж, тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулна.

147.4. Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулна.

Print