МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
149 дүгээр зүйл. Нүүрэлдүүлэн байцаах

149.1. Гаргасан мэдүүлэгт нь ноцтой зөрөө байвал сэжигтэн, яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нүүрэлдүүлж байцаах эрхтэй.

149.2. Гэрч, хохирогч, шинжээчийг нүүрэлдүүлж байцаахаас өмнө мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай тэдэнд урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана.

149.3. Нүүрэлдүүлж байцаах ажиллагааг эхлэхдээ тухайн этгээдүүд бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууж, дараа нь тодруулах гэж байгаа зүйлийнхээ талаар мэдүүлэг гаргуулж, улмаар байцаагдаж байгаа этгээд тус бүрт асуулт тавьж болно.

149.4. Нүүрэлдэж байгаа этгээдүүд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр бие биедээ асуулт тавьж болно.

149.5. Нүүрэлдүүлж байцаах үед гаргасан мэдүүлэг нь урьдах мэдүүлгээс зөрөөтэй байвал нүүрэлдэх үеийн мэдүүлгийг тэмдэглэлд бичсэний дараа урьд гаргасан мэдүүлгийг уншин сонсгож тайлбар авна.

149.6. Тэмдэглэлд нүүрэлдүүлж байцаасан этгээдүүдийн мэдүүлгийг гаргасан дэс дарааллаар бичих ба байцаагдсан этгээдүүд өөрийн гаргасан мэдүүлгийн хуудасны нүүр тус бүрт гарын үсэг зурна.

Print