МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
150 дугаар зүйл. Таньж олуулах

150.1. Шаардлагатай бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хүн, мал, амьтан, эд зүйлийг гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулж болно.

150.2. Хүн, мал, амьтан, эд зүйлийг ямар байдалтай байхад үзсэн, ямар шинж тэмдэг, онцлогоор таньж болохыг таньж олох гэж байгаа хүнээс урьдчилан асууж энэ тухай тэмдэглэлийн эхэнд тусгана.

Print