МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах
154 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзах, гарын үсэг зурах боломжгүй байдлыг батлах

154.1. Сэжигтэн, яллагдагч, гэрч болон бусад этгээд байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ тухай тусгайлан тэмдэглэл хийж гарын үсэг зурна.

154.2. Гарын үсгээ зурахаас татгалзаж байгаа этгээдэд татгалзсан үндэслэлээ тайлбарлах боломж олгох ба энэхүү тайлбарыг тэмдэглэлд тусгаж өөрөөр нь гарын үсэг зуруулна.

154.3. Сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нь бие эрхтний согог болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гадны бусад хүнийг урин ирүүлж байцаагдсан этгээдийн зөвшөөрснөөр нэрийн өмнөөс нь тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

154.4. Хөндлөнгийн гэрч, бусад этгээд оролцсон байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал тэдгээр нь тусгайлсан тэмдэглэлд нэг адил гарын үсэг зурна.

Print