МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Шинжилгээ хийх
155 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх журам

155.1. Шинжилгээ хийлгэхэд энэ хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
155.2. Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч , прокурор , шүүх тогтоол , захирамжид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2-т заасан зүйлийг тусгасан байна.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
155.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шинжилгээ хийх үед байлцах эрхтэй.

155.4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч сэтгэцийн өвчний улмаас байдлыг ойлгох чадваргүй байгаа бол шүүх сэтгэцийн шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлтийг түүнд танилцуулахгүй байж болно.

155.5. Хууль хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулах асуудлаар шинжээч томилохыг хориглоно.

Print