МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Шинжилгээ хийх
158 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх

158.1. Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжээчийг өөрөө томилох бөгөөд шинжилгээний байгууллага нь шинжээчийн ажилласан байдал, мэргэшсэн чиглэлийг дурдсан нэрсийн жагсаалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллагад урьдчилан хүргүүлсэн байна.

158.2. Шинжилгээ хийлгэж байгаа этгээд нь шинжээчид энэ хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

Print