МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Шинжилгээ хийх
159 дүгээр зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх

159.1. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлана.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
159.2. Энэ хуулийн 159.1-д заасан ажиллагааг явуулсны эцэст харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гардуулан өгч, түүнд энэ хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, тогтоолд гарын үсэг зуруулна.

159.3. Шинжээч шинжилгээний явцад ямар нэгэн хүсэлт гаргавал түүнийг томилсон этгээд энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх үүрэгтэй.

Print