МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Шинжилгээ хийх
161 дүгээр зүйл. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэх

161.1. Шүүх-эмнэлгийн, эсхүл сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахын тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг тодорхой хугацаанд эмнэлэгт байлгаж ажиглалт хийх шаардлагатай бол шинжээч томилох эрх бүхий этгээд энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж хэрэгжүүлнэ.

161.2. Сэжигтэн,яллагдагч, шүүгчдэгчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт шилжүүлэх бол прокурорын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
161.3. Сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оролцуулан тооцно.

Print