МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Шинжилгээ хийх
162 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлтийн агуулга

162.1. Шинжээч зохих шинжилгээ хийсний дараа дүгнэлт гаргана.
162.2. Шинжээчийн дүгнэлтэнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
162.3. Шинжилгээ хийж байх үед шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй ч байсан өөрийнхөө дүгнэлтэд заах үүрэгтэй.

162.4. Дүгнэлтийг бичгээр гаргаж шинжээч гарын үсэг зурах ба хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд, санал зөрсөн бол саналаа дүгнэлтэд хавсаргана.

Print