ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ХОРЬДУГААР БҮЛЭГ Шинжилгээ хийх |
165 дугаар зүйл. Нэмэлт ба дахин шинжилгээ хийх
165.1. Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлана.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
165.2. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр гурваас доошгүй шинжээч бүхий шинжилгээний хэсэгт даалгана.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
165.3. Энэ хуулийн 165.1, 165.2-т зааснаар нэмэлт ба дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 155-157, 160, 162 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
ДОЛДУГААР ХЭСЭГ
|
|