МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
166 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл

166.1. Дараахь үндэслэлийн аль нэг нь байгаа бөгөөд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ:

166.1.1. гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн;

166.1.2. гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн;

166.1.З. гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн;
166.1.4. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн;

166.1.5.гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа.

Print