МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
167 дугаар зүйл. Иргэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргах

167.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар буюу бичгээр гаргаж болно.

167.2. Амаар шууд буюу холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авах бөгөөд түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.

167.3. Бичгээр гаргасан гомдолд гомдол гаргагч гарын үсэг зурсан байна.

167.4. Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухайгаа тэмдэглэлд тусган гомдол гаргагчаар гарын үсэг зуруулна.

Print