МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
170 дугаар зүйл. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг заавал хүлээж авах

170.1. Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга, эсхүл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь заавал хүлээн авах үүрэгтэй.

170.2. Мэдээллийг хүлээн авахдаа санаатайгаар худал мэдээлбэл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулна.

170.3. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан тохиолдолд энэ хуулийн 107 дугаар зүйлд заасан журмын дагуу прокурорт гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print