МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэрэг үүсгэх журам
176 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд тавих хяналт

176.1. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт тавина.

176.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байвал прокурор өөрийн тогтоолоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох буюу хэрэв байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно.

176.3. Эрүүгийн хэрэг үүсгэхийг үндэслэлгүйгээр татгалзсан байвал дээд шатны прокурор өөрийн тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн харъяаллын дагуу шилжүүлнэ.

Print