ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ Хэрэг бүртгэлтийн ажиллагаа |
177 дугаар зүйл. Хэрэг бүртгэх ажиллагаа явуулах
177.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр хэрэгт хэрэг бүртгэгч энэ хуульд заасан харъяаллын дагуу хэрэг бүртгэлт явуулна. Хэрэг бүртгэлтийг уг гэмт хэрэг гарсан газар явуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
177.2. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын, эсхүл хэрэг бүртгэх өөр албаны харъяалалтай бол нэн даруй харъяаллын дагуу шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
177.3.Хэрэг бүртгэлтийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд хийхийн тулд гэмт хэрэг илэрсэн буюу сэжигтэн, яллагдагч болон гэрч, хохирогчийн олонхи байгаа газар хэрэг бүртгэлт явуулж болно. Хэргийн харьяаллын тухай асуудлыг хэрэг бүртгэлт эхэлсэн газрын прокурор шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
|
|