МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа
178 дугаар зүйл. Хэрэг бүртгэх ажиллагааг явуулах хугацаа

178.1.Хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 21 хоног байна.

178.2.Хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлага гарвал прокурор хэргийн хугацааг тухай бүрт нь 15 хүртэл хоногоор сунгана.

178.3.Шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол хэрэг бүртгэлт явуулах хугацааг прокурор 15 хоногоор сунгана.

/Дээрх 178 дугаар зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print