МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа
179 дүгээр зүйл. Хэрэг бүртгэх ажиллагааг дуусгах

179.1. Хэрэг бүртгэх ажиллагааг явуулж дууссаны дараа хэрэг бүртгэгч хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол үйлдэх ба түүнд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн тухай болон хэрэг бүртгэлтийн үед тогтоогдсон бусад нөхцөл байдлыг тусгана.

179.2. Хэргийг прокурорт шилжүүлэх үед энэ хуулийн есдүгээр бүлэгт заасан журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

179.3. Хэргийг иргэд, байгууллагын гомдол, мэдээллээр үүсгэсэн бол хэрэг бүртгэх ажиллагааг дуусгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн тухай тэдэнд мэдэгдэнэ.

Print