МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мөрдөн байцаалт явуулах
183 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын хэсэг явуулах

183.1. Ээдрээ төвөгтэй болон ихээхэн хэмжээний ажиллагаа бүхий хэргийн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын хэсэг явуулж болох ба түүнийг мөрдөн байцаах албаны дарга томилж тогтоол гаргана.

183.2. Тогтоолд бүх мөрдөн байцаагчид, түүний дотор хэсгийн ахлагч- мөрдөн байцаагчийг томилсон тухай заана.

183.3. Тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах ба тэдгээр нь аль ч мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй.

Print