МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мөрдөн байцаалт явуулах
184 дүгээр зүйл. Мөрдөн байцаалтын хэсгийн ахлагч-мөрдөн байцаагчийн эрх, үүрэг

184.1. Мөрдөн байцаалтын хэсгийн ахлагч- мөрдөн байцаагч нь хэргийг өөрийн ажиллагаанд авч мөрдөн байцаалтын хэсгийн ажлыг зохион байгуулах ба бусад мөрдөн байцаагчийн ажиллагааг удирдана.

184.2. Хэргийг нэгтгэх, тусгаарлах, түдгэлзүүлэх, сэргээх, хэрэгсэхгүй болгох, тэрчлэн мөрдөн байцаалтын хугацааг сунгах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг зөвхөн хэсгийн ахлагч гаргана.

184.3. Яллах дүгнэлт үйлдүүлэх болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар прокурорт шилжүүлэх тухай тогтоолыг зөвхөн хэсгийн ахлагч үйлдэнэ.

184.4. Хэсгийн ахлагч өөрөө бие даан болон бусад мөрдөн байцаагчтай хамтран мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон хэргийн талаар шийдвэр гаргах эрхтэй.

Print