МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
186 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нийтлэг журам

186.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагаар явуулахыг хориглоно.

186.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, түүнийг буулган авах, бэхжүүлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, техник хэрэгслийг ашиглаж болно.

186.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн оролцогчийн амь насанд аюултай байдал бий болгохыг хориглоно.

Print