МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
187 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид эрхийг нь заавал тайлбарлан өгөх ба түүнийг хангах

187.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцогч бусад этгээдэд тэдгээрийн эрх, үүрэг болон үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч, байцаан шийтгэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.

Print