МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
188 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах

188.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

188.1.1. баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн асрах хүнгүй бага насны хүүхэд, өндөр настай эцэг, эх болон бусад асруулагчийг харгалзан дэмжүүлэхээр төрөл садны буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шилжүүлэн өгөх;

188.1.2. баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууцыг хамгаалуулах арга хэмжээ авах.

188.2. Энэ хуулийн 188.1-д заасны дагуу авагдсан арга хэмжээг цагдан хоригдсон этгээдэд мэдэгдэнэ.

Print