МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
189 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулахыг хориглох

189.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.

189.2. Шаардлагатай үед хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулж болохгүй тухай гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаалт явуулахад байлцсан бусад хүмүүст урьдчилан мэдэгдэж, хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс гарын үсэг авна.

Print