МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
191 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрчийг оролцуулах

191.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа орчуулагч, хэлмэрчийг оролцуулна.

191.2. Орчуулагч, хэлмэрчид түүний эрх, үүргийг тайлбарлан санаатайгаар худал орчуулах буюу хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэр тухайгаа мөрдөн байцаалтын зохих ажиллагаа явуулсан тэмдэглэлд тэмдэглэж, орчуулагч, хэлмэрчээр гарын үсэг зуруулна.

Print