МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
192 дугаар зүйл. Хөндлөнгийн гэрчийг оролцуулах

192.1. Үзлэг, нэгжлэг хийх, хураан авах, түүнчлэн энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бусад ажиллагаа явуулахад 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулна.

192.2. Хөндлөнгийн гэрчүүдийн оролцоотойгоор хийгдвэл зохих хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахын өмнө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан тэдний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

192.3. Хөндлөнгийн гэрч өөрийнхөө оролцоотойгоор хийгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан байдал, түүний агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй.

192.4. Хөндлөнгийн гэрч өөрийнхөө оролцоотойгоор хийгдсэн ажиллагааны талаар тэмдэглэлд засвар оруулахыг шаардах эрхтэй.

Print