МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл
195 дугаар зүйл. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах

195.1. Энэ хуулийн 357.1.1, 357.1.2-т заасан нөхцөл байдал илэрсэн, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг биечлэн байцаах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

195.2. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын аль ч шатанд явуулж болно.

195.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хуулийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдвол тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоож, өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хэргийг шилжүүлэхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад даалгах ба түүнийг заавал биелүүлнэ.

195.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн, хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдвол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлнэ.

195.5. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бүхий л нотлох баримтыг хэрэгт хавсаргана.

Print