МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах
196 дугаар зүйл. Яллагдагчаар татах

196.1. Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ.

196.2. Яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр, уг этгээд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ.

196.3. Яллагдагч нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд заагдсан гэмт хэрэгт яллагдаж байгаа бол яллагдагчаар татах тухай тогтоолд яллагдагч ямар тодорхой хэргүүдэд яллагдаж байгааг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нэг бүрээр заана.

Print