МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах
197 дугаар зүйл. Яллагдагчийг дуудах

197.1. Гадуур байгаа яллагдагч нь дуудсан цагт ирэх үүрэгтэй.

197.2. Яллагдагчийг энэ хуулийн 198 дугаар зүйлд заасан журмаар дуудан ирүүлнэ.

197.3. Яллагдагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ.

197.4. Яллагдагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, оршин суух тодорхой хаяггүй бол түүнийг урьдчилан дуудахгүйгээр албадан ирүүлж болно.

197.5. Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд яллагдагчийг шөнийн цагт албадан ирүүлж болохгүй.

Print