МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах
198 дугаар зүйл. Яллагдагчийг дуудах журам

198.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна.

198.2. Зарлан дуудах хуудсанд хэнийг хэн, хаана, хэдийд ирүүлэхээр дуудаж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хэрхэх тухайг дурдсан байна.

198.3. Зарлан дуудах хуудсыг яллагдагчид гардуулан өгч, цагийг тэмдэглэн гарын үсэг зуруулна.

198.4. Яллагдагч түр хугацаагаар байхгүй байвал зарлан дуудах хуудсыг түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга, байгууллагын захиргааны аль нэгэнд өгч, гарын үсэг зуруулна.

198.5. Яллагдагчийг утас, цахилгаан, мэдээллийн бусад хэрэгслээр дуудан ирүүлж болно.

198.6. Цагдан хоригдож байгаа яллагдагчийг байгаа газарт нь, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газарт ирүүлж байцаана.

Print