МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах
199 дүгээр зүйл. Яллагдагчаар татах тухай тогтоолыг сонсгох

199.1. Яллагдагчаар татах тухай тогтоол гармагц түүнийг яллагдагчид нэн даруй сонсгоно.

199.2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч яллагдагчийн биеийн байцаалтыг шалгаж, түүнд яллагдагчаар татсан тухай тогтоолыг уншин сонсгож, сонсгосон ялын агуулгыг танилцуулж, хэзээ ял сонсгосныг уг тогтоолд тэмдэглэж, гарын үсэг зуруулна.

199.3. Яллагдагч гарын үсэг зурахаас татгалзвал тогтоолд энэ тухай тэмдэглэнэ.

Print