МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Яллагдагчаар татах, яллагдагчийг байцаах
201 дүгээр зүйл. Яллагдагчийг байцаах журам

201.1. Яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсны дараа яллагдагчийг нэн даруй байцаана.

201.2. Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд яллагдагчийг өдрийн цагаар байцаана.

201.3. Яллагдагчдыг тус тусад нь байцаах бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэг хэрэгт дуудагдсан яллагдагчдыг өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна.

201.4. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь байцаалтыг эхэлсний дараа уг хэргийн талаар мэдүүлэг өгөхийг яллагдагчид мэдэгдэнэ.

201.5. Яллагдагчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнд асуулт тавьж болно.

Print