МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
208 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл

208.1. Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:

208.1.1. энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
208.1.2. нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал;

208.1.3. энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол.
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
208.2. Хэд хэдэн яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
208.3. Энэ хуулийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн талаархи нотлох баримт Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд дурдсан хугацааны дотор шинээр илэрвэл уг хэргийг сэргээн шалгаж болно.

Print