МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
210 дугаар зүйл. Сэтгэцийн өвчтэй буюу эдгэршгүй хүнд өвчтэй яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

210.1. Яллагдагч гэмт хэрэг үйлдэх үедээ, эсхүл үйлдсэнийхээ дараа сэтгэцийн буюу эдгэршгүй хүнд өвчнөөр өвчилсөн бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналаа бичгээр гаргаж, хэргийн материалын хамт 3 хоногийн дотор прокурорт хүргүүлнэ.

210.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 210. 1- д заасан этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналаа прокурорт уламжилна.

210.3. Прокурор энэ хуулийн 210.1-д заасан этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа шүүхэд тавина.

Print