МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах
214 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд

214.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас шилжүүлсэн хэргийн талаар прокурор дор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй:

214.1.1. гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх;
214.1.2. хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэх;
214.1.3. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх;

214.1.4. сонсгосон ял нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн эсэх;

214.1.5. сонсгосон ял нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоосон бүх гэмт хэргийг хамарч чадсан эсэх;

214.1.6. гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх;
214.1.7.Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглэсэн эсэх;
214.1.8. таслан сэргийлэх арга хэмжээг зөв хэрэглэсэн эсэх;
214.1.9. иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авсан эсэх;

214.1.10.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх.

Print