МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах
216 дугаар зүйл. Прокурор яллагдагчаар татсан тогтоол батлах буюу яллах дүгнэлт үйлдэх үед урьд сонсгосон ялыг өөрчлөх

216.1. Яллагдагчаар татсан тогтоол батлах буюу яллах дүгнэлт үйлдэх үед прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгох, түүнчлэн хөнгөн ялтай хууль хэрэглэх эрхтэй.

216.2. Ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинээр ял сонсгож байцаалгах эрхтэй.

Print