МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах
218 дугаар зүйл. Яллах дүгнэлт

218.1. Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.

218.2. Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана.

218.3. Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харъяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв, үйлдсэн он, сар, өдрийг бичнэ.

218.4. Яллах дүгнэлтийн хавсралтад дор дурдсан зүйлийг заана:

218.4.1. таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа;

218.4.2. эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийн талаархи тодорхойлолт;

218.4.3. иргэний нэхэмжлэл, түүнийг хангах талаар авсан арга хэмжээ;

218.4.4. шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулбал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчдын талаархи санал.

Print