МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах
219 дүгээр зүйл. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх

219.1. Прокурор яллагдагчаар татах тогтоолыг батлах буюу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг харъяаллын дагуу шүүхэд шилжүүлж, энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ.

219.2. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн талаар гарсан хүсэлт, гомдлыг шүүхэд шууд шилжүүлнэ.

Print