МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧДУГААР БҮЛЭГ
Шүүхийн харъяалал
221 дүгээр зүйл. Хэргийн нутаг дэвсгэрийн харъяалал

221.1. Хэргийг уг хэрэг гарсан газрыг харъяалах шүүх хянан шийдвэрлэнэ.
221.2. Гэмт хэрэг нэг шүүхийн харъяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харъяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

221.3. Гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй, эсхүл хэрэг өөр өөр газруудад үйлдэгдсэн байвал уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.

221.4. Адил эрхтэй хэд хэдэн шүүхэд харъяалагдах хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.

Print