МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧДУГААР БҮЛЭГ
Шүүхийн харъяалал
223 дугаар зүйл. Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх

223.1. Хэргийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд адил эрх бүхий нэг шүүхээс нөгөө шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө шилжүүлж болно.

223.2. Хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүн шүүгчийн захирамжаар, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, түүнчлэн өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүхийн харъяалал тогтоон шилжүүлнэ.

223.3. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ.

Print