МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
225 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх

225.1.Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

225.1.1. яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;
225.1.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах;

225.1.3. хэргийг түдгэлзүүлэх;
225.1.4. хэргийг харъяалах шүүхэд нь шилжүүлэх.

225.2. Шүүгч дээрх асуудлыг шийдвэрлэхдээ захирамж гаргах ба түүнд дараахь зүйлийг тусгана:

225.2.1. захирамжийг хэзээ, хаана гаргасан;
225.2.2. захирамж гаргасан шүүгчийн нэр;
225.2.3. захирамж гаргах үндэслэл.

225.3. Захирамжийг хэрэг шүүхэд ирснээс хойш 15 хоногийн дотор гаргана.

225.4. Энэ хуулийн 225.3-т заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгаж болно.

225.5.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг хэрэг шүүхэд ирснээс хойш 3 хоногийн дотор гаргана.
/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/


Print