МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
226 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд шийдвэрлэвэл зохих асуудал

226.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгч дараахь асуудлыг тодруулсан байна:

226.1.1. хэрэг уг шүүхэд харьяалагдах эсэх;
226.1.2. хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэх;
226.1.3. яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгох эсэх;

226.1.4. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал байгаа эсэх.

Print