МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
227 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед гаргасан хүсэлтийг хянаж хэлэлцэх

227.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед шүүгч нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, иргэний нэхэмжлэл хангах арга хэмжээ авах талаар улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хянаж үзэх үүрэгтэй.

227.2. Шүүгч хүсэлт гаргасан хүмүүсээс тайлбар авч болох ба түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ.

227.3. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргаж болохгүй боловч хүсэлт гаргагч шүүх хуралдаан дээр түүнийг дахин гаргаж болно.

Print