МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
231 дүгээр зүйл. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулах

231.1. Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгнө.

231.2. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.

231.3. Шүүгдэгч монгол хэл мэддэггүй бол энэ зүйлд заасан баримт бичгийг түүний эх хэл буюу мэддэг хэл дээр орчуулан гардуулж өгнө.

Print