ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа |
232 дугаар зүйл. Шүүх хуралдаанд дуудах
232.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжид заасан оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх бусад арга хэмжээг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
232.2. Шүүхийн зарлан дуудах хуудас хүлээн аваад ирээгүй оролцогч болон гэрч, шинжээчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
232.3. Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг товлосон хугацаанд шүүхэд ирүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна.
|
|