МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа
233 дугаар зүйл. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хугацаа

233.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

233.2.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан өдрөөс эхлэн 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Print