ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл |
237 дугаар зүйл. Шүүх хуралдаан даргалагч
237.1. Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгч даргална.
237.2. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг гагцхүү тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, үнэн байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна.
237.3. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгнө.
|
|